top of page
Паахүү

Ноён хутагт Данзанравжаагын өлгий нутгаар

Updated: Jun 30, 2020

2020 оны 5 сарын 21ны сайн өдөр үеийн найзуудаараа сэтгэл шулуудан Их нартын БНГ болон Хамрын хийдийг зорих аялалд гарлаа. Тухайн өдөр нар нэлээн унасан хойно хотоос гарсан тул 2 приус 20-ын дугуйг халтал давхисаар үүрийн 4 цагт Дорноговь аймгийн Айраг суманд хүрч хоноглов. Жаахан өлссөн мань хэд очсон даруйдаа л шөнө оройг ярих сөхөөгүй хэсэг хооллов. Ингээд аян замынхаа алжаалыг тайлж, нүдний хор гаргахаар 2 хуваагдан хэвтэцгээв. 2 хуваагддаг учир нь эмэгтэйчүүдээ байшинд оруулан тухтай унтуулаад өөрсдөө зориудаар майхан барин хэвтэцгээв. Хэдий унтах гэж хэвтсэн ч эрчүүд болсон хойно энэ тэрийг ярьж байгаад сүүлдээ 5 гар сууж муушигдаж эхлэв ээ. Өглөөний 7:30 хүртэл унталгүй тоглосон болохоор маргааш нь бүгд л машинд үүрэглэсэн хүмүүс байсан нь одоо бодоход хөгжилтэй л байж. Маргааш нь очсон зорилгоо биелүүлэхээр Их нартын байгалийн нөөц газрыг зорив. Тэнд Энхмагнай багшын маань нэгэн шавийнх амьдардаг. Аав нь тухайн нутгийн хамгаалагчаар ажилладаг тул нэг их ажил гаралгүйгээр бид бүс нутагт нэвтэрлээ. Бүгд л анх удаа үзэж яваа болохоор хаана юу байгааг ажигласан нүднүүд портер машины дэвшин дээр эргэлдэцгээнэ. Зэрлэг амьтны нутгаар зорчиход анхаарах зүйлсийг ахаас сонсоцгоогоод бид үсрэн бууцгаалаа. Ингээд 2 нь 2-оороо 3 нь 3-аараа хуваагдан ухаалаг утасны камераа бэлдээд л алхаж эхлэцгээлээ. 1 цаг орчмын дараа машин дээрээ иргэн ирэхдээ бүгд л өөр өөрийн сэтгэл ханамжаа аван, гайхалтай кадруудыг камертаа буулган ирцгээжээ. Тэнд дөнгөж төллөсөн аргаль болон янгир, ижил сүргээрээ идээшлэн яваа цагаан болон бор гөрөөс, дотор арзагнуулам ширүүн зүстэй могой хүртэл байгальдаа зохицон амьдарна. Орон нутаг болон улсын захиргаанаас тэдний идэш тэжээл, амьдрах нөхцлийг сайжруулан бэлдэж, бий болгосон нь тэднийг удаан хугацаагаар амьдран, өсөн үржих боломжийг хангаж өгчээ. Нүдний цочроогоо нэгэнт гаргасан бид буцах болтол унаа маань говийн бор хөрс буюу элсэнд хэдэнтээ удаа шигдэн суулаа. Залуу хүмүүс байна даа өргөх газар нь өргөж, түрэх газар нь түрж гаргасаар эхний зорилго маань амжилттай биелэлээ олон өндөрлөлөө.

Бидний дараагын зам бол дэлхийн энергийн төв цэг болсон Хамрын хийд. Эндээсээ буцан бидэнтэй хамт аялсан Ариунцэцэгийнд очин цайлж аваад, шууд Дорноговь аймгийн төвийг зорилоо. Дашрамд дурьдахад гэртээ хонуулж, амттай хоолоор зөндөө дайлсан Айраг сумын харъяат Ариунцэцэг-тээ болон гэр бүлд нь баярласнаа илэрхийлье. Мөн Их Нартын ТХГН-т нэвтрэхэд гүн туслалцаа үзүүлсэн Намуунгэрэл болон түүний гэр бүлд талархал илэрхийлж байна.

Дорноговь аймгийн төвд ирлээ. Сайн багш сая шавьтай гэдэг үгээр Магнай багшийн маань бас нэгэн шавь болох Бат-ерөөлт гэдэг хүүхдийн цоо шинэ байранд хоноглолоо. Батерөөлт дөө болон гэр бүлд нь мөн баярласнаа ирлэрхийлэх нь зүйтэй. Сайн унтаж амарсан бид өглөө эртлэн босож цай цүү болоод зорьсон газрын зүг жолоо заллаа. Сайн жолооч, сайн машины ачаар зорьсон газраа саадгүй, хурдан яваад хүрлээ.

Ноён хутагт Данзанравжаагын байгуулсан хийд болох гайхалтай хийдээр зочлов. Өвгөн суварга, Энергийн төв, хуучин хийдийн туурь, бясалгалын агуй зэргээр нэг нэгэнгүй орж танилцан зургаар баталгаажуулав. Дүүрэн энерги авсан бид жолооны хүрдээ гэрийн зүг эргүүллээ. Хувьтай хүн хур борооноор гэгчээр замд маань дайралдсан хуран дундуур урд хойноо гаралцсаар шөнийн 10 цаг орчимд Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөв. Зорилгоо бүтэн биелүүлж, биедээ дүүрэн энерги авсан бид гэрийнхэндээ орж энерги хуваалцахаар яарч, дараагын аялал маань ойрхон байх ерөөл дэвшүүлээд салцгаалаа. Холын аялалд сайн жолооч, сайн машин байхад ажил аандаа бүтнэ дээ хэхэ. Хэрэв та явахаар зорьвол илүү дэлгэрэнгүй мэдээллийг хувь хаягаар дамжуулан авах боломжтой шүү. Баярлалаа.




41 views0 comments

Recent Posts

See All

댓글


bottom of page