top of page

Увс нуур

  • Паахүү
  • Dec 20, 2019
  • 1 min read

Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна.

Увс нуур нь давслаг ихтэй бөгөөд энэ нь сульфат, натрийн ионуудаас үүдэнэ. Тус нуур нь 10 сараас 5 сар хүртэл хөлдөх бөгөөд зуны цагт гадаргын температур 25°C, ёроолын температур 19°C байдаг.

Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 29 төрлийн загас байх бөгөөд үүний дотор алтайн сугас загас орно.


Comments


Contact

Location; 73-р байр, Ард Аюушын өргөн чөлөө, 7-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

​​

Tel: 96112095

Mail; Paakhvv.paakhvv@gmail.com

 

Join me

Thanks for submitting!

© 2019 by Paakhuu.

  • Б. Паа
  • b._paa
bottom of page