Уулын аяллыг ерөнхийд нь 3 ангилна.
1. Hiking /Энэ төрлийн аялал нь хэдийгээр алхалт хийх гэж орчуулагдах ч цаанаа хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжиж буй нэр томъёо юм. Хаякинг нь харьцангуй богино зайд, богино хугацаанд буюу хэдэн цагаар, бүлэгээрээ юм уу ганцаараа байгальд алхдаг үүргэвчтэй аяллын төрөл юм. Хүмүүс ихэвчлэн гэр бүл, найз нөхдөөрөө байгальд алхах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл мэндээ тогтмол сайн байлгах зорилгоор алхдаг./
2. Trekking /Энэ төрлийн аялал нь хаякинг алхалтаас арай илүү урт хугацаанд буюу хоногоор, эсвэл олон цагаар, арай илүү ачаа авч байгальд алхдаг мөн үүргэвчтэй аяллын төрөл юм. Өөрөөр хэлбэл ууланд юмуу голын эрэг дээр хэсэг бүлэгээрээ хонохын тулд багаж хэрэгсэл, хоолны хэрэгсэл, отоглох хэрэгсэл хэрэгтэй болдог. Энэ бүгдийг бэлдээд илүү хариуцлагатайгаар аялахыг трекинг хэлбэрийн аялал гэнэ./
3. Mountaineering / Энэ төрлийн аялал нь нэг үгээр хэлбэл мэргэжлийн уулчдын түвшнийх юм. Энэ аялалд оролцогчид мэргэжлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр аюулгүй ажиллагаагаа хангаж өндөр ууланд буюу мөнх цаст оргилуудыг зорьдог. Дээрх 2 төрлөөс харьцангуй урт хугацаанд үргэлжлэх ба биеийн болон сэтгэл санааны бэлтгэл ч мөн шаарддаг.
Comments