top of page

Хусны шүүс уух аялалд явахад өгөх зөвлөмж

  • Паахүү
  • Apr 30, 2020
  • 1 min read

Та бүхэн хус модны шүүс уухаар зэхэж байгаа бол таньд модонд нүх гаргах жижиг хэмжээний өрөм юм уу аль эсвэл үзүүлтэй зүйл, боломжтой бол эмнэлгийн дуслын систем, боломжгүй бол та нарийн мөчир ашиглаж болно, мөн тосож авахад тохиромжтой сав зэрэг зүйлс байх хэрэгтэй.

-Модны хажууд тосоод тавих учир салхинд хийсэх магадлал өндөр байдаг. Тиймээс саваа бэхлэх нарийн уяагаар уяж өгвөл илүү найдвартай.

-Шүүс гаргаж авсан буюу цоолсон хэсгээ өөрийн хэрэгцээт шүүсээ авсаны дараа заавал байгалийн аргаар буцаалж битүүлэх нь чухал. Яаж битүүлэх вэ гэтэл та дугуй хэлбэртэй нүх гаргасан бол нарийн мөчир шаантаглаж хийгээд, хөрсөөр нь сайтар чигжиж шүүс урсахгүй болтол битүүлэх, хэрэв та нарийхан хэлбэртэй цоолсон бол мөн модны холтос болон хөрсөөр сайтар битүүлэн байгальдаа ээлтэй аялаарай.

-Бусад мод чимээ гаргаж унадаг бол хөгшин хус мод ямар ч чимээгүй унаж, унасны дараа чимээ гаргадаг учраас та хусан ойгоор аялахдаа маш болгоомжтой аялаарай.


Comments


Contact

Location; 73-р байр, Ард Аюушын өргөн чөлөө, 7-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

​​

Tel: 96112095

Mail; Paakhvv.paakhvv@gmail.com

 

Join me

Thanks for submitting!

© 2019 by Paakhuu.

  • Б. Паа
  • b._paa
bottom of page