top of page
Паахүү

Хувцас хэрэгсэл

Уулын аяллын хувцас хэрэглэл:

1. Авиралтын гутал - крампон тогтдог ховилтой байх

2. Алхалтын гутал - хөлд эвтэйхэн, шагайны хамгаалалттай, уртын алхалтанд холгохгүй, арзгар ултай, хадан дээр тогтвортой байх

3. Дотуур хувцас - хөлс гадагшлуулах зориулалттай, ханцуйтай болон ретуз

4. Дунд давхарын цамц - дулаан хадгалах зориулалт бүхий fleece материалтай цамц

5. Нимгэн куртка/soft shell/ - гадна талын хувцас нь нимгэн болон, бат бөх цув шиг материалаар хийсэн тайлахад амар, суга болон хажуудаа салхи оруулж сэврээх цахилгаанддаг онгойх хэсэгтэй.

6. Өдөн куртка - гадна болон hard sell-ийн дотуур өмсдөг куртка бол өдөн куртка бөгөөд дулаан барих чухал үүрэгтэы.

7. Цас борооноос хамгаалах куртка/hard shell/ - Цас бороо нэвтрэхгүй байх

8. Өмд/soft shell/ - алхалтын болон аяллын үед өмсөх зориулалт бүхий биед чөлөөтэй, хөлс хурдан хатдаг өмд

9. Өмд/hard shell/ - цасны өмд, эсвэл цас бороо нэвтрэхгүй гадна талтай өмд

10. Бусад чөлөөт хувцас - авиралт алхалтаас бусад үед буюу машинд зорчих үед, эсвэл үндсэн отог дээр байхдаа өмсөх биеийн тамирын юмуу эсвэл хөдөлгөөн хорихгүй ноосон, даавуун хувцаснууд сонголтоор авч явна.

11. Малгай - 2 ээлжийн чихээ дарсан малгай. Ноолууран болон хөвөн даавуун малгай норохоороо удаан хатдаг тул зохимжгүй. Тиймээс ноосон, эсэвэл аяллын зориулалттай хагас нийлэг малгай хэрэгтэй. Сонирхуулж хэлэхэд хүн биеийнхээ дулааны 50 хувийг толгойгоороо алддаг гэсэн судалгаа байдаг.

12. Оймс - Зориулалтын нийлэг материалтай хольцтой байх ба зориулалтын байх нь хөлийг холгохгүй, хөлс гаргахгүй байх зориулалттай тул зориулалтын үед өмсөнө.

13. Бээлий - Алхалтын үед хэрэглэх 5 хурууны бээлий, ус нэвтэрдэггүй, нордоггүй байх.

14. Гадуур бээлий - Нимгэн бээлийний гадуур өмсөх 2 хуруутай бээлий

15. Цасны түрий - Өмдний шуумаг, гуталын түрийг баглаж цас оруулахгүй байх зориулалттай зориулалтын түрий

16. Духны гэрэл, запас батерей

17. Банда - Өндөр хүзүү, нүүр маш хурдан түлэгдэж харладаг. Мөн нарны туяанаас хамгаалдаг ба хөлрөхөд хурдан ууршдаг нано нэхээстэй байдаг. Зарим малгай хүзүү, шилийг дарж байдаг өргөн аравчтай байдаг.

18, Нүдний шил/гоогглэ шил/ - Шуургатай үед зүүдэг, цанын зориулалттай битүү шил юм.

19. Нүдний шил/кросс/ - Цасны гялбаанаас хамгаалах нүдний шил. Цасанд ойсон гэрэл энгийн үеэс 2-3 дахин хурцаар өндөрт тусдаг. Үүнээс хамгаалдаг.

20. Цасны таяг - Мөсөн гол дээр болон энгийн газар, ууланд болон модонд гээд бүхий л газар үүргэвчний хүндийн жинг хөнгөвчилж, биед тулгуур болж өгдөг давуу талтай. Ус тулгарвал гүнийг нь үзэж болно. Амьтан таарвал биеэ хамгаалах хэрэгсэл болдог.


4 views0 comments

Comments


bottom of page