top of page
Паахүү

4 Уулын хишиг аялал

Энэхүү аялал нь нэрнээсээ тодорхой буюу Улаанбаатар хотыг тойрсон 4 уул болох Баянзүрх уул, Богд хан уул, Сонгино хайрхан уул, Чингэлтэй гэсэн хайрхануудад 1 өдөр багтаан оргилд нь гарах амаргүй аялал юм. Миний бие энэхүү аяллыг 2 удаа зохион байгуулсан юм. Эхнийх нь 2017 оны намар 10-р сард Их сургуулийнхаа Аяллын ангийн оюутнуудын дунд амжилттай зохион байгуулсан. Дараагынх нь Мазаалай аяллын клубээсээ зарлан 2019 оны хавар 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Аяллын хувьд өглөө эрт буюу 5 цагаас Баян зүрх хайрханаас эхлэн нар зөв тойрон хийгддэг. Явган аяллын дэг журмын дагуу аялал явагддаг ба эхний уулан дээр нар мандахыг харж, сүүлийн уул болох Чингэлтэй хайрханы оргилд нар шингэхийг хардаг нь гайхалтай. Энэхүү аяллыг Мазаалай аяллын клубээсээ жил бүр уламжлал болгон энэ нэрэн дор зохион байгуулах тул хүсвэл та урьдчилан бүртгүүлж, аялал хийгдэх мөчид мэдээллийг түрүүлэн авч бүртгүүлэх бүрэн боломжтой. Аялал нь 10с дээш насны буюу алхалт хийх чадвар бүхий хэнд ч нээлттэй байдагаараа онцлог юм.


8 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page