2020оны 1 сарын 11ний өдөр Мазаалай аяллын клуб гишүүдийнхээ шинэ жилийг Тэрэлжийн Булагтай баазад байрлах EXTREME MONGOLIA-д зохион байгууллаа. Энэ өдөр энэ газарт хийсэн шалтгаан гэвэл олон. Гол 2 шалтгааныг дурдвал:
1. Шинэ жилийн баярыг хуучин онд нь биш, шинэ онд нь тэмдэглэх
2. Нийтийн жишгээр ресторанд ороод тэмдэглэдэгээс өөрөөр байхыг хүслээ
Хүний тоо хязгаартай явж, зохион байгуулалтыг чандалсан тул хөтөлбөр маань хувиарын дагуу өрнөж, гишүүдийн маань сэтгэл ханамж ч өндөр байлаа. Онцлох үйл явдлаас дурдвал Zipline/газрын гадаргаас дээш ойролцоогоор 200 мерт өндөр, агаарт гулгах зай ойролцоогоор 420 метрт та салхи татуулан гулсах болно/, Ханан хад/танд ямар ч туршлага, тэр талаар мэдлэггүй байсан ч айлтгүй. Танд мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгөн бүх хамгаалах хэрэгслээр ханган авируулах болно. Нэмж хэлэхэд та мөнх цаст уул сонирхож байгаа бол эхлээд мөсөн хана болоод ханан хадны авиралтын чадварыг заавал эзэмших шаардлагатайг зөвлөе/, Дүүжин гүүр/газрын гадаргаас дээш 100 орчим метрт байрлах дүүжин гүүр нь 120 метр орчим үргэлжлэнэ. Аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлчилгээг таньд өгөх болно. Агаар дээр савласан гүүрэн дээр алхаж биеийн адерналинаа ялгаруулмааргүй байна гэж үү/, Боард, чарга/та хувийн цана, чарга, боардаа авч очин гулгахад тохиромжтой газар олон шүү/ зэрэг экстрэм аяллын төрлүүдийг өөрийн биеэр хийж кайфыг мэдрэх.
Мөн олон олон шагналын хур буусан ба олон сугалааны азтанг шалгаруулсан юм. Сугалааны азтанд маш том шагналууд байсны хамгийн шилдэг нь: Манай клубын хамтран ажиллагч байгууллага буюу Мазаалай хамгаалах сангаас олгосон "Говийн мазаалайг өөрийн биеэр харж, тархац нутгаар нь аялах 100%-ийн эрхийн бичиг" гэх мэт гайхалтай бэлэгнүүд эзэддээ очсон.
Миний хувьд маш том 2 шагналаар шагнуулсан нь: 1. "Монголын уулчдын үндэсний холбоо"-с олгодог "4 Бэрх" хэмээх цом, тэмдгийг гардан авлаа. Энэхүү цомын утга нь Монголын 4 салбар уулсын ноён оргил буюу Монгол Алтайн нурууны ноён оргил Хүйтэн\ДТД4374м\, Говь Алтайн нурууны ноён оргил Их Богд\ДТД3957м\, Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдаг\ДТД3491м\, Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан\ДТД2799м\-д амжилттай авиралт хийсэн хүнд олгодог шагнал юм. 2. Аяллын клубээс маань "Шилдэг аялагч" хэмээх цолыг эрэгтэй 1, эмэгтэй 1 хүнд олгосон нь миний биед ирж магнай хагалав. Энэхүү эрхэм шагналуудыг авахад бүх талаар туслаж дэмжсэн гэр бүл болон хайртай дотны хүмүүстээ чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлж байна.
Comments