Аяллын зорилго:
Аяллын зорилго хүн бүрт харилцан адилгүй байж болох ч ихэнх хүмүүсийн хувьд амрах, шинэ газар үзэх, шинэ туршлага хуримтлуулах байдаг. Бидний аяллын гол зорилго бол 82 метрийн өндөр уулнаас доош олсоор агуй руу бууж, агуйн таазнаас бэхэлсэн дүүжин савлуур дээр бэхэлгээтэй савлаж, үүний дараа агуйнаас доош ахин олс ашиглан газарт буух адал явдалт аялал юм. Энэ өдөр баяр наадмын өдөр тохиолдож байгаа ба энэ жилийн хувьд цар тахлын улмаас үндэсний баяр наадмыг хаалттай хийх тухай шийдвэр гарсан. Тиймээс та гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олноороо манай аялалд оролцон 2 өдрийг агаар салхитай, наадмын хуушууртай, адал явдлаар дүүрэн өнгөрөөх боломжыг бид таньд олгож байна. Энэхүү аялал таньд өмнө хэзээ ч мэдэрч үзээгүй кайфыг мэдрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.
Аяллын үргэлжлэх хоног: 1 шөнө, 2 өдөр
Аяллын хугацаа: 2020 оны 7 сарын 11–12ны өдөр
Аяллын машин: Каунти автобус
Аяллын үнэ: 1 хүний 131,000 төгрөг
Аяллын үнэд багтсан зүйлс:
- ТХГН-ын хураамж
- Унааны зардал
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Хөтөч тайлбарлагчын хөлс
- Тусгай сонирхлын аяллын хөтөч
- Аяллын даатгал
- Майхан
- Гал тогоо болон хэрэгсэл
- Жолоочын хөлс
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал
- Хөтөч болон жолоочын гарын мөнгө
- Хувийн хэрэглээний зардал
- Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
- Чөлөөт цагын хоолны зардал
- Нэмэлт үйлчилгээний зардлууд
Аялагчдын бэлдэх зүйлс:
- Цаг агаарт тохирсон аяллын хувцас
- Алхалтын үүргэвч болон гутал
- Борооны цув
- Мишок, чийгний гудас
- Өөрийн хэрэглэдэг эм болон бэлдмэлүүд
- Аяга, халбага
- Гар чийдэн
- Зургийн камер
- Бусад өөрийн хэрэглээнд шаардлагатай зүйлс
Аялалд бүртгүүлэх хэлбэр:
Хүний тоо хязгаартай бөгөөд хамгийн эхэнд аяллаа баталгаажуулсан 1 аялагчдаа бяцхан гарын бэлэг бэлдсэн байгаа. Аялалд оролцохыг хүсвэл 7-р сарын 8-ны өдрөөс өмнө төлбөрөө 100% шилжүүлснээр таны аялал баталгаажих болно. Төлбөрийг 5545151396/Б. Паахүү/ хаан банкны дансанд байршуулах ба гүйлгээний утга дээр өөрийн нэр болон утасны дугаараа бичнэ үү. Аяллын дэлгэрэнгүйг доорх утсаар болон “Б. Паа” гэсэн фэйсбүүк хаягаар холбогдон авах бүрэн боломжтой.
Холбогдох утас: 96112095
Манай аяллыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.
Аяллын хөтөлбөр 2020.07.11:
Өглөөний 8 цагт УДЭТ-ын үүдэнд аялалд оролцогчид бүрэн цугларан, аяллын замаа эхэлнэ. Бидний очих газар бол Төв аймгийн Баян-өнжүүл суманд орших Зоргол хайрхан юм. Энэхүү уулын орчмыг та Б.Лхавгасүрэн гуайн “Боржигоны бор тал” шүлгээс тодхон санаж байгаа биз ээ. Тус газар УБ-с нийт 150 орчим км зайтай бөгөөд засмалаас салаад шороон замаар 60 км давхиад хүрнэ. Үд дунд гэхэд бид оччихсон байх ба хээрийн отог байгуулан, үдийн цай буюу банштай цай хийж идэцгээнэ. Хоолны дараагаар бид үндсэн зүйлээ буюу агуй руу буух аяллаа өөрийн биеэр хийх болно. Нэмж хэлэхэд энэхүү аяллын аюулгүй байдлыг хангаж эктрэм аяллын мэргэжлийн хөтөч, аврагч ажиллах тул та өөрийн айдсаа л даван туулж чадвал зохион байгуулагчдын талаас таны аюулгүй байдлыг бүрэн хариуцна. Ингээд эксрэм аяллын хөтчийн зааварчилгаан дор агуйнаасаа буун, савлуур дээрээ савлаад дуусахад нар шингэн орой болох тул оройн хоол буюу 1-р хоол таныг угтах болно. Аргалын гал тойрч суун бие биенийхээ хэрхэн айдсаа даван туулсан хөгжилтэй яриаг ам уралдан явьцгааж, аяллын түүхээ хуваалцан аялагчдаа улам бүр сайн таньдаг болж, найз нөхдийн хүрээ иинхүү өргөжнө. Энэ шөнө бид 5 одтой зочид буудалд биш 5 тэрбум оддын дор аяны майханд хоноглох болно.
2020.07.12:
Аяллын 2 дахь өглөө алтан нарны цацраг бидний сэрүүлэг болон гэрэлтэж өглөө болсныг илтгэнэ. Ажлын өдрүүдэд бид өглөө яаран ажилдаа гардаг бол өнөөдөр өглөө нойроо ханатал унтах нь дээ. Ингээд аялагчид өглөөний хөнгөн цайгаа уугаад ахин нэг удаа адерналинаа ялгаруулах цаг болно. Урд өдөр 1 буучихсан аялагчид маань өнөөдөр арай туршлагатай буух болов уу. Энэ үед хүн бүр мэдрэмжээ тултал нэг дүүргэж аван буугаад дуусахад их үд болсон байна. Иийнхүү манай аяллын зорилго биеллээ олж, аялагчид маань сэтгэл ханамж дүүрэн байна гэдэгт итгэж байна. Ил галд, аргалын дөлөнд чанагдсан өдрийн хоолоо тэндээ зооглоод аяны зам эргэснийг мэдэгдэнэ. Аяллын яриан дунд нэг л мэдэхэд хотод ирсэн байх ба зам эхэлсэн газраа ирж бидний дурсамж дүүрэн нэгэн аялал өндөрлөх болно.
Comments