top of page
Паахүү

Асралт хайрхан

Updated: Jan 6, 2020

Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт(ДТД 2800м) хайрханд 2018 оны тусгаар тогтнолын баяраар бараалхаж байлаа. Цастай өвөл майханд хонож, ил гал түлээд цуйван сэгсэрхийг үзэв😋.Үүрийн 5 жингээр зорисоноо биелүүлэхээр тэсвэр тэвчээр эв санаа нэгтээ мундаг баг хамт олонтойгоо замдаа гарсан ба үзэгдэх орчин муу нүүр нүдгүй цасаар шуурсан байгаль эхийн сүр хүчийг мэдэрсэн.Амьдралдаа үл мартагдах нэгэн хуудас нэмж билээ. Уулчид ярихдаа тус хайрханыг ямар ч уулчин хүний босго уул гэж үздэг. Энэ нь өөрөөр хэлбэл та мөнх цаст ууланд авирахыг хүсч байгаа бол бэлтгэлээ маш сайн хийгээд Асралт хайрханд эхлээд гарах хэрэгтэй гэсэн үг. Улаанбаатраас эрт гарч чадвал хамгийн хурдандаа 2 хоногын гайхалтай аялал болж чадах ба та хурдыг биш аюулгүй аяллыг эрхэмлээрэй. Хэрэв та тус аяллыг багаараа юмуу ганцаарчлан гүйцэтгэх гэж байгаа бол дараах багахан зөвлөмжийг хүргэж байна.

-Улаанбаатраас очих зам устай, гол гаталдаг, шавартай байдаг учир зуны болоод дулааны улиралд тохиромжгүй

-Өвөл хийх аяллын хувьд таныг ганцаараа юм уу ганц машинтай явахаас илүү багаараа явах, 2с илүү машины бүрэлдэхүүнтэй явах

-Зам мэддэг, туршлагатай жолоочтой явах

-Эрсдэлийг тооцож газрын зураг, gps, луужин болоод нэмэлт аяллын багаж хэрэгслийг бүрэн хангаж авах

-Бинзений хүрэлцээг илүү тооцож, хангалттай авч явах

-Майханд хоноглох тул чийгний гудас, дулаан мишок зэрэг хэрэглэлийг хангаж явах

-Ямар ч уулын аялалд хамгийн чухал нь багаж хэрэгсэл, аюулгүй байдал гэдгийг дахин сануулъя


2 views0 comments

Recent Posts

See All

Commentaires


bottom of page