top of page

Зоргол хайрханы аялал

  • Паахүү
  • Jan 6, 2020
  • 1 min read

Энэ аялалд 2016 онд анх хамрагдан аялаж байлаа. Тэрнээс хойш олон удаа очсон ба аяллын гол зорилго нь зурган дээр харагдаж буй Тоомтын агуй гэх агуй руу дээрээс доош бууж ордог гайхалтай экстрэм аялал юм. Хамгийн гол нь аюулгүй байдлыг Шүхэрбаяр ах маанд бүрэн хангаж үйлчилдэг ба энэхүү аяллаараа алдартай юм. Төв аймгийн Баян өнжүүл сумын нутагт оршдог ба байгалын өвөрмөц тогтоцтой боржин чулуун ууланд оршдог. Сүүлийн жилүүдэд тухайн агуйд модон ширээ гар аргаар хийн агуйн тааз хэсгээс дүүжлэн байрлуулж аялагчид агаар дээрх ширээн дээр суун өдрийн хоол идэх маш өвөрмөц аялалд оролцох боломжтой болсон. Аяллыг Шүхэрбаяр ахтай холбогдон захиалах юм уу эсвэл Мазаалай аяллын клубээр дамжуулан оролцох боломжтой юм. 90 метр өндрөөс олсоор бууж хэзээ ч мэдрээгүй кайфыг мэдрэх ч бас урамтай шүү. Та ямар ч энэ талаар мэдлэггүй байсан ч айх зүйл байхгүй. Бид таньд бүх заавар зөвлөгөөг өгч, техник хэрэгслээр ханган үйлчилж, таны амьдралд мартагдахааргүй дурсамжыг бүтээж өгнө гэж амлая.


Bình luận


Contact

Location; 73-р байр, Ард Аюушын өргөн чөлөө, 7-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

​​

Tel: 96112095

Mail; Paakhvv.paakhvv@gmail.com

 

Join me

Thanks for submitting!

© 2019 by Paakhuu.

  • Б. Паа
  • b._paa
bottom of page