top of page
Паахүү

Их Богд

Updated: Jan 6, 2020

Говь Алтайн нурууны ноён оргил Их Богд(ДТД 3957м) хайханд клубын 5 гишүүний хамт нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай авиралт хийсэн. Аялал нь 3 өдөр 2 шөнө хийгдсэн ба цаг агаар мөн тогтворгүй цаг үе байсан. Авиралтын нийт хугацаа 12 цаг үргэлжилсэн ба авирагчдаас биеийн болоод сэтгэл санааны тэвчээрийг шаардсан авиралт болдог. Ерөнхийдөө өндөр уул руу буюу мөнх цаст уул руу авирахад техник хэрэгсэлийг бүрэн бүтэн хангаж явах нь чухал. Энэхүү авиралтын онцлог нь тус уул маш их чулуутай хэсгээр алхалт хийдэг учир гутал болон үүргэвчийг маш сайн сонгох нь чухал. Их Богд уул хүртэл 2 төрлийн замаар очдог. Нэг нь арай зам товчилсон хэлбэр буюу бартаа ихтэй замаар богино зайг туулж очдог. Тэр нь Баянхонгор аймгийн Жинст сумаар дайран Хүүхний хавцалаар дамжин гарч, Их Богд уулынхаа өвөр бэлээр хэдчин явсаар үндсэн байрлах хэсэгтээ хүрдэг. Харин нөгөө зам нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас цааш 20 орчим километр яваад шороон замд нийлнэ. Тэндээсээ Баянхонгор аймгийн Баянлиг сум руу ямарч бартаагүй, цагаан замаар давхисаар очдог. Тэндээс уулын өвөрт байрлах үндсэн байрлах хэсэгт хүрэхэд мөн замын хувьд хялбар ба ойрхон оршино. Хэрэв та тус уулыг зорих гэж байгаа бол Мазаалай аяллын клубын болоод миний хувийн хаягаар дамжин өөрт хэрэгтэй мэдээллийг авч болно. Аль эсвэл хувиараа аялахыг төлөвлөж байгаа бол бяцхан зөвлөгөөг хүргье.

-Хол зайнд аялаж буй тул унааны найдвартай байдлыг сайтар шалгаж аяллаа эхлүүлэх

-Зам мэддэг, туршлагатай жолоочыг сонгож явах

-Уулын аялалд шаардлагатай аяллын багаж хэрэгслийг бүрэн хангаж, аюулгүй байдлаа хангах

-Дээр дурдсан 2 замын аль тохиромжтойг сонгон явах

-Гутал болон үүргэвчийг чухалчлах

-Замаасаа төөрсөн тохиолдолд нутгийн иргэдээс зам асууж болохуйц айлуудтай

-Өндөр авалт ихтэй тул өндрийн өвчин ихтэй. Тиймээс шаардлагатай эм бэлдмэл авч явах, арга хэмжээг сурч эзэмших

-Оюу, Номин гэх гайхалтай нуурууд ойрхон оршдог тул тэр 2 нуурыг үзэхээр аяллын төлөвлөгөөндөө оруулвал зохимжтой

-Хог хаягдалаа буцааж авч ирэн суурин газрын заагдсан цэгт хаяж, байгаль орчиндоо ээлтэй хандаарай


25 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page