top of page
Паахүү

Мөнх сарьдаг

Updated: Jan 6, 2020

Хөвсгөлийн уулсын ноён оргил Мөнхсарьдаг(ДТД 3957м) уулыг Мазаалай аяллын клубынхэнтэйгээ 2019 оны 2 сарын 28-аас 3 сарын 4-ний хооронд аялсан юм. Бидний гол зорилго тэрхүү ууланд авиралт хийх байсан бөгөөд 3 сарын 1ний өдөр амжилттай авиралт хийсэн. Энэ аяллын хамгийн гайхалтай нь бид Хөвсгөл аймгийн Хатгал сумаас Ханх сум хүртэл өвлийн хөвсгөл далай дээгүүр буюу мөсөн дээгүүр явж хүрсэн явдал юм. Тэр том далай дээгүүр 2-3 цаг орчим явна гэдэг бол миний хувьд адал явдал байлаа. Мөсний хүнгэнэн цуурах чимээ, пургон машинаар хийх дрипт, хөлний доор үл харагдах далайн ёроол, Монголын хойд хилд орой нь харагдах хөвсгөлийн уулс гээд бүх л зүйл гайхалтай мэдрэмжийг өгдөг. Мөн Ханх суманд байрлах "Барбарис" нэртэй гэст хауст байрласан ба тэдний үйлчилгээ мөн бидэнд мөш их таалагдсан. Буцах замдаа "Хөх сувд" мөсний баярыг үзэж сонирхсон. Энэ төрлийн аялалд явахаар цэхэж буй бол доорх бяцхан зөвлөмжийг та бүхэнд хүргье.

-Өндөр уулын авиралт хийх гэж байгаа учир техник хэрэгслийг бүрэн хангаж явах

-Мөнхсарьдагын авиралт амархан биш учир ядралт бага авахын тулд Ханх сум дээр тухтай амрах газар байрлаж, бэлтгэлээ базаах

-Аяллын зам жолоочын ур чадвар, мэдлэг, туршлагыг шалгадаг учир өмнө нь тэр замд явж байсан туршлага бүхий жолоочтой явах

-Эко нойлын дүрэм журмыг сахиж явах

-Хил орчмын бүсэд нэвтрэх тул шаардлагатай бичиг баримтыг үйлдэж авч явах

-Аялал зохиоэ байгуулагч болон аялалд оролцогчид хоорондоо шаардлагатай гэрээг байгуулах

-Хөх сувд мөсний баярыг оролцуулан хөтөлбөрөө гаргавал зохимжтой

-Унааны бүрэн бүтэн байдлыг хангаж, оношлуулах




0 views0 comments

Recent Posts

See All

Comentarios


bottom of page