top of page
Паахүү

Судалгааны аялал

2017 оны зун хээрийн дадлагын хүрээнд Энхмагнай багшаар удирдуулсан 18 хүний аялал жуулчлалын ангийн оюутнууд бид Элсэн тасархайн бүс нутагт 7 хоногын судалгаа хийв. Судалгааны ажлын хүрээнд элсэн тасархайн доод үзүүр буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутгаас төгсгөл хэсэг болох Булган аймгийн Гурванбулаг сум хүртэл алхалтын замаар нийт 140 орчим километр зайг алхаж туулсан. Энэ нь миний амьдралын хамгийн урт явган аялалд мөн тооцогддог. Замдаа бид элсний дээж авах, GPS-ээр кординатыг тодорхойлох, нутгийн айлуудаас судалгаа авах, замд таарсан гадаадын жуулчдаас мөн судалгаа авах, гэр кэмпүүд болон жуулчны баазуудаас судалгаа аван газрын зурагт тэмдэглэгээ хийх гэх мэт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн нь элсэн тасархайн бүс нутгийн аялал жуулчлалын даацыг тодорхойлон, тус бүс нутгийг аялал жуулчлалд илүү их үр өгөөж өгөх талаас нь судлаж, мөн шинэ газрын зураг гаргах зорилготой байсан юм.

Аяллын явцад зарим гишүүдийн маань бие өвдөх, нуруу мөр болон хөл холгох, хоол унднаас шалтгаалсан зарим нэгэн биеийн өөрчлөлт гарах зэрэг бэрхшээлүүд тулгарч байсан ч аялал жуулчлалын салбарын онцлогыг харуулан эрсдлийг урьдчилан тооцож шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн анхан шатны тусламжыг үзүүлж, аяллын хугацаа болон замыг зөв төлөвлөн гаргаж багын гишүүдийнхээ аюулгүй байдал, ажлын бүтээмжийг дээшлүүлэн аяллыг амжилттай дуусгаж байсан.


2 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page