top of page
Паахүү

Усан аялал

Мазаалай аяллын клубын гэлтгүй Монголын бүх төрлийн экстрэм аяллын аюулгүй байдлын нүүрний шугамд тооцогддог мундаг ах маань болох онцгой байдлын усч аврагч, экстрэм аяллын хөтөч Шүхэрбаяр ахыг аялагч та бүхэн мэдэх биз ээ. Экстрэм аяллын талаар олон хичээлийг зааж байдаг багш маань гэхэд хэлсдэхгүй. Ахтайгаа хамран буюу туршлагажих замаар усан аяллын завины гаядын үүргийг гүйцэтгэж хэд хэдэн удаа аялагчид авч явж байлаа. Усан аялал нь хүнд маш их тайвширал, кайф, өндөр мэдрэмжийг өгч чаддаг тусгай сонирхолын аялал юм. Усан дээр гараад өөрийн биеэр завины аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг сонсож, завин дээр гаран завь сэлүүрдэж, хүсвэл аяллын ахлагчын зөвшөөрөлтөйгээр усанд сэлэх гайхалтай агшнуудыг мэдэрдэг. Та баталгаатай усан аяллаар аялах, усан аяллын сургалт авахыг хүсвэл бидэнтэй холбогдох боломжтой шүү. Хэрэв зөвлөгөө хэрэгтэй болвол манай клубын цахим хуудас болох mazaalai travel club ба миний хувийн хаягаар холбогдон аваарай.


3 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page